Inner Mongol

ХҮН АМ

24 сая хүн амтай.

ГАЗАР НУТГИЙН ОНЦЛОГ

Нийт 1.18 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай.Мужийн түвшиний 12 засаг захиргааны бүстэй ба эдгээр дотор 9 хот, 3 аймаг, нийт 23 хотын харьяа дүүрэг, 11 хошуу хот, 17 хошуу, 49 сум, 3 өөртөө засах сумтай.

ЭКСПОРТЫН ҮНДСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙН МЭДЭЭЛЭЛ

ӨМӨЗО нь Хятадын байгалийн баялаг төвлөрсөн чухал бүс нутаг. Дэлхийд илэрсэн 140 гаруй ашигт малтмалаас 135 нь тус ӨЗО-д байдаг ба 83-ынх нь нөөцийг тогтоосон. Үүнээс 67 төрөл нь нөөцөөр Хятадын хэмжээнд эхний аравт ордог. Төмөр, газрын ховор элемент, нүүрс зэрэг 5 төрлийн ашигт малтмалын нөөцөөр Хятадад тэргүүлдэг. Нийт 440 мянган ам дөрвөлжин км талбай бүхий газрын тос, байгалийн хийн 12 уурхайг ашиглаж байна. Газрын тосны илрүүлсэн нөөц 276 сая тонн, нийт нөөц ойролцоогоор 3-4 тэрбум тонн. Байгалийн хийн нөөц 303,846 тэрбум шоо метр, нүүрсний баталгаат нөөц 223.4 тэрбум тонн. Хятадын хэмжээнд илэрсэн газрын ховор элементийн 90 хувь, дэлхийн газрын ховор элементийн нийт нөөцийн 80 хувь нь ӨМӨЗО-д байдаг. Зэс, хар тугалга, цайр, гянт болд, цагаан тугалга, молибден зэрэг өнгөт төмөрлөгийн 21.39 сая тонн нөөцтэй. ӨМӨЗО-ы эдийн засгийн хөнжлийн гол үндэс нь мал аж ахуй бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангасан төдийгүй, Хятадын бусад муж хотуудыг хангаж байна. Мөн сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, гадаадын болон дотоодын жуулчдыг ихээр татах болсон. цар тахлын улмаас гадаадын жуулчид буурсан хэдий ч дотоодын жуулчдын 50-аас их хувийг ӨМӨЗО татаж байна.

Муж хотууд:

Санал хүсэл