Hainan

ЭКСПОРТЫН ҮНДСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙН МЭДЭЭЛЭЛ

Хайнань арал нь ургамал, амьтны нөөцөөр баялаг. 4000 орчим төрлийн мод, ургамал тус аралд ургадаг нь Хятадын нийт мод, ургамлын төрөл зүйлийн долооны нэг болох бөгөөд үүнээс 630 гаруй төрөл нь зөвхөн тус арал дээр ургадаг байна. Нутаг дэвсгэрт газрын тос, байгалийн хий, хар металл, өнгөт металл, үнэт металл, ховор металл, металлургийн туслах түүхий эд, химийн түүхий эд, барилгын материал, бусад бус нийт 88 төрлийн ашигт малтмал илэрсэн байна.

Загас агнуур, аялал жуулчлал, далайн тээвэр зэргийг тулгуур үйлдвэрлэл болгон хөгжүүлсэн.Газар тариалан жилийн турш тарьж болно, олон үр тариа жилд 2-3 удаа хурааж авдаг. Голчлон будаа, амтат төмс, маниок, таро, эрдэнэ шиш, шар будаа, шош зэрэг 120 гаруй төрлийн хүнсний ногоо.  

1 дүгээр шатны аж үйлдвэрийн салбарын орлого 125.4 тэрбум юань буюу ДНБ-ны 19.3 хувь, 2 дугаар шатны аж үйлдвэрийн салбарын орлого 123.8 тэрбум юань буюу 19.1 хувь, 3 дугаар шатны аж үйлдвэрийн салбарын орлого 398.2 тэрбум юань буюу ДНБ-ны 61.5 хувийг эзэлж байна. Үйлдвэрлэлийн гурван бүтцийн харьцаа 19.4:19.1:61.5 байна. /анхан шатны аж үйлдвэрт газар тариалан, 2 дахь шатны боловсруулах салбар, 3 дугаар шатны худалдаа үйлчилгээ багтаж байна/

Муж хотууд:

Санал хүсэл