Yunnan

ХҮН АМ

46 сая 900 мянга

ЭКСПОРТЫН ҮНДСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙН МЭДЭЭЛЭЛ

Цэцэг, байгалийн каучук, кофе, тамхи, хушга, хятад эмийн ургамлын тариалалт, үйлдвэрлэлээр улсын хэмжээнд нэгдүгээрт, чихрийн нишингэ, цайны ургамлын тариалалт, үйлдвэрлэлээр хоёрдугаарт, гахай болон махны чиглэлийн үхрийн нөөцөөр улсын хэмжээнд эхний 10-т жагсдаг. Үхэр, усны үхэр, адуу, сарлаг олноор үржүүлдэг. Тамхи, цай, элсэн чихрийн үйлдвэрлэлд тулгуурласан хөнгөн аж үйлдвэр, нүүрс, цахилгаан, хими, болд төмөр, өнгөт төмөрлөгийн хүнд аж үйлдвэртэй. Куньминий чийдэн, цахилгаан бараа, угаалгын нунтаг, Дунчуань, Гөжэгийн өнгөт төмөрлөг, Юньнанийн тамхи, уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн, гантиг чулуун бүтээгдэхүүн, хивс алдартай.    Өнгөт төмөрлөгийн арвин нөөцтэй. 150 гаруй ашигт малтмал илрүүлж, 92-ынх нь нөөцийг тогтоосон. 50 гаруй төрлийн ашигт малтмалын нөөцөөр Хятаддаа  эхний аравт ордог. Цай, каучук, цэцэг, тамхины үйлдвэр, нүүрсний олборлолт, дотоодын аялал жуулчлал, үйлчилгээний салбар.  Түүхийн болон байгалийн дурсгалт 200 гаруй газартай, тэдгээрийн 134 нь улсын А зэрэглэлтэй.   

Муж хотууд:

Санал хүсэл