Hebei

ЭКСПОРТЫН ҮНДСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙН МЭДЭЭЛЭЛ

Далайд гарцтай, зүүнээс баруун тийш чиглэсэн Хятадын эдийн засгийн хөгжлийн зүүн хэсэг, Хятадын үр тариа, хөвөнгийн чухал бүс нутаг юм. Ган, төмөрлөгийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ахуйн хэрэглээний машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр хөгжсөн. Шинзи хот арьс шир боловсруулах үйлдвэр, Баодин хот ноос боловсруулах, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлжээ. Хөбэй муж байгалийн баялаг ихтэй, төрөл бүрийн ашигт малтмалын 130 орд илэрснээс 104-ийнх нь нөөцийг тогтоожээ. Хятадын хэмжээнд хамгийн томд орох төмрийн ордын нэг энэ мужид байдаг. Мөн чулуун болон хүрэн нүүрсний нөөцөөр улсдаа дээгүүр ордог, зэс молибден, цайр, титан зэрэг эрдэс баялгийн ордтой. Хүнсний үйлдвэрлэл голлох орлогын эх үүсвэр бөгөөд ган, нүүрс, эрчим хүчний үйлдвэрлэл мөн зонхилж байна.

Муж хотууд:

Санал хүсэл