Anhui

ХҮН АМ

70.8 сая, Хан (Хятад), манж, жуан, шэ, бү-и зэрэг үндэстэн ястан оршин суудаг.

ГАЗАР НУТГИЙН ОНЦЛОГ

140,100 хавтгай километр, Аньхуй муж нь Хөх мөрний дунд, доод урсгалын сав газарт, Зүүн Хятадын төв хэсэгт байрладаг. Жөжян, Жянсу, Шаньдун, Хөнань, Хубэй, Жянси мужуудтай хиллэдэг.

ЭКСПОРТЫН ҮНДСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙН МЭДЭЭЛЭЛ

2021 онд ДНБ 4 триллион юань болж 8.3 хувиар өссөн. Цагаан будаа, буудай, вандуй, хөвөн, цай, тамхи, цахилгаан, нүүрс, металлург, хими, машин тоног төхөөрөмж, электроникс, барилгын материал, нэхмэл, тээвэр нь мужийн эдийн засгийн эх үүсвэр болдог. Ашигт малтмалаар баялаг, 90 гаруй төрлийн ашигт малтмалын орд илрүүлж, нөөцийг тогтоосон. Үүнээс 20 гаруй төрөл нь Хятадад чухал ач холбогдолтой тооцогддог. НүүрсниЙ НӨӨЦӨӨР Хятадад зургадугаарт, зэс, төмөр, манган, титан, ванадийн нөөцөөр тавдугаарт ордог. Металл бус ашигт малтмалаас хүхэр, калийн чулуу, цайр, цахиур чулуу, гантиг, боржин, шаазангийн чулуу бий. Нүүрс, зэс, төмрийн үйллвэрлэлийн үол мужийн нэг. Нүүрс, цахилгаан эрчим хүч, төмөрлөг, барилгын материал, нэхмэл сүлжмэл зэрэг хүнд хөнгөн үйлдвэрийн салбарууд хөгжсөн.

Муж хотууд:

Санал хүсэл