Торгоны замын хөрөнгө оруулалт: Уул уурхайн төслийн танилцуулга уулзалт боллоо
Монгол улсын эрдэс баялгын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой БНХАУ-ын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан хөрөнгө оруулалтын орчин болон зарим төслийг танилцуулах арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр боллоо.
Тус арга хэмжээг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамтай хамтран Монголын уул уурхайн нийгэмлэг, Trigteq ХХК, Legal policy хуулийн фирм, MICC ХХК зохион байгуулав.
Энэ арга хэмжээнд БНХАУ-ын уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 компаний 35 төлөөлөл оролцож, сонирхсон асуудлаар санал солилцож, харилцан ярилцав.