Зоосны олон улсын үзэсгэлэн Бээжин хотод явагдаж байна.

Бээжин хотод 26 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа олон улсын үзэсгэлэн нь зоос болон бусад дурсгалын зүйл цуглуулагчдын дунд зохион байгуулагддаг мэргэжлийн арга хэмжээнүүдийн нэг юм. Энэ удаагийн үзэсгэлэн 2023 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 7-ны хооронд долоо хоногийн турш зохион байгуулагдаж, биет болон цахим үзэсгэлэн, дуудлага худалдаа, форум зэрэг арга хэмжээ явагдана.

Үндсэн ивээн тэтгэгч нь Хятадын Алтан зоос групп, Хятадын банкны тэмдэгт хэвлэлийн грүпп, Хятадын зоосны музей байна. Үзэсгэлэнд дотоодын болон гадаадын нийт 276 цуглуулагчид дэлхийн өнцөг булан бүрээс ирж, төрөл бүрийн цуглуулгаар оролцож байна.

Санал хүсэл