2023 онд Хятад дахь илгээмжийн хүргэлт 120 тэрбум ширхэгээс давлаа.
БНХАУ-ын төрийн шуудан хорооны цахим платформын тоо мэдээллээс үзэхэд 2023 оны 12 сарын 4-ны Даваа гаригт 120 тэрбум дахь илгээмж Кунмин хотоос Чэньдү хот руу хүргэгдэх цэцгийн баглаа 18 цаг 26 минутанд хөдөлжээ. Төрийн шуудан хорооны зах зээлийн хяналтын газрын дэд дарга Биан Зуодун жижигхэн илгээмж ч гэсэн эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхийлж байна гэж хэллээ. Энэ оны 3-р сард хамгийн их буюу 10 тэрбум илгээмж илгээгдсэн бол 11-р сард өдөртөө дунджаар 430 сая ширхэгт хүрсэн байна.
2021 оноос хойш Хятадын жилийн илгээмжийн тоо хэмжээ гурван жил дараалан 100 тэрбум ширхэгээс давжээ. Шуудан илгээмжийн 2023 оны амжилт нь Хятадын хүргэлтийн салбарын үйл ажиллагааны чухал шинжийг тодотгон харуулахаас гадна улсын эдийн засаг тогтвортой бөгөөд сайжирч байгааг харуулж байна.