Хүннү Эйр компани Улаанбаатар Бээжин нисэж эхэллээ
Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Бээжин чиглэлд 2023 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс шууд нислэг үйлдэж хийж эхэллээ. БНХАУ ба Монгол орны хооронд МИАТ, Хүннү эйр болон Эйр Чайна компаниуд нислэг үйлдэж байгаагийн дотор Хүннү эйр компани нь Манжуур, Хайлаар, Хайнань, Бээжин хотуудад иргэдийн харилцан урсгалыг бий болгож байна. Хүннү эйр компани нь олон улсын болон дотоодын нислэгийн сүлжээгээрээ дамжуулан хоёр орны иргэдийн дунд аялал жуулчлалыг хөгжүүлэх, ялангуяа Монгол орны алслагдсан байгалийн сайхан, онцгой бүс нутагт БНХАУ-ын жуулчдыг түвэггүй хүргэх боломжтой.
Дашин олон улсын нисэх онгоцны буудал нь 2019 онд анх нээгдэж, 2025 он гэхэд жилдээ 74 сая зорчигч хүлээн авахаар төлөвлөж буй Хятадын олон улсын болон орон нутгийн нислэгийн томоохон зангилаа болон хөгжиж байгаа нисэх буудал юм. “Хүннү Эйр” компани ийнхүү тус нисэх буудал руу манай улсаас зорчигчийн хуваарьт нислэг хийж эхэлсэн анхны авиакомпани болж байна.