БНХАУ-ын үйлчилгээний эдийн засаг өсөлттэй байна.
Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурлаар 2023 оны эхний 10 сарын үйлчилгээний эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулав.
2023 оны эхний 10 сарын байдлаар Хятад улсын үйлчилгээний эдийн засгийн хэмжээ үргэлжлэн өсч, үйлчилгээний экспорт, импортын нийт хэмжээ 5,3 их наяд юаньд хүрсэн байна. Энэ нь өмнөх үеэс 8,7 хувиар нэмэгдсэн бөгөөд задлан үзвэл экспортын хэмжээ 2,1 их наяд юань болж 7,4 хувиар буурч, импортын хэмжээ 3,1 их наяд юаньд болж, 23,5 хувиар нэмэгджээ.
Инноваци, мэдлэгийн үйлчилгээний солилцоо эрчимжиж, экспорт, импортын хэмжээ нь 8,9 хувиар өсөж, 2,2 их наяд юань болжээ. Түүнчлэн аялал жуулчлалын сэргэлт хурдан явцтай байна. Аялал жуулчлалын экспорт, импортын нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 71,7 хувиар өсөж, 1,1 их наяд юаньд хүрсэн нь хамгийн хурдан өсөлттэй үйлчилгээний салбар мөн гэдгийг харуулж байна. Аялал жуулчлалын экспорт 58,8%, импорт 73,2%-р нэмэгджээ.