Ханган нийлүүлэх сүлжээний олон улсын үзэсгэлэн болж байна
Олон улсын ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний яармаг үзэсгэлэн 2023 оны 11-р сарын 28-ны өдөр Бээжин хотноо эхэлж, ханган нийлүүлэлтийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг дэмжих тайлан”-гийн нээлт болов. Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл (CCPIT) эрхлэн гаргасан тус тайлан нь цогц судалгаа, шинжилгээ хийсний үр дүнд дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээний хэтийн төлөв, хөгжлийн хувьсан өөрчлөгдөж буй чиг хандлагыг тодорхойлсон байна. Уг тайланд дэд бүтцийн харилцан уялдаа холбоо, олон талт болон хоёр талын худалдааны дүрэм, журам, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх бодлого, технологийн дэвшил, санхүүгийн баталгаа зэрэг зүйлсийг багтаажээ.
БНХАУ нь олон улсын үйлдвэрлэгч нарт зах зээлээ нээж, одоогоор 140 гаруй улс орон, бүс нутгийн анхдагч худалдааны түнш болжээ. Түүнчлэн дэлхийн хоёрдогч импортлогч улсаар сүүлийн 14 жилийн туршид тасралтгүй тодроод байна. Ханган нийлүүлэлтийн сүлжээний үзэсгэлэнд 55 орны 515 компани оролцож, түүний дотор АНУ-ын компаниуд гадаад оролцогчдын 20 хувийг эзэлж байна.