Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улсын өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн танилцууллаа
Олон улсын аялал жуулчлалын (СОТТМ) үзэсгэлэн нь 2023 оны 11 сарын 15-17-ны хооронд Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэн нь БНХАУ-ын аялал жуулчлалын олон улсын зах зээлийн хамгийн том үзэсгэлэн юм. Энэ удаагийн үзэсгэлэнд Хятадын төдийгүй олон улсын аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд, аялал жуулчлалын компаниуд болон аялал жуулчлалын салбартай холбоотой байгууллагууд идэвхтэй оролцлоо.
Манай улсын Монгол трэйвэл групп, Их аян өргөө, Нью жуулчин гэсэн гурван компани тус үзэсгэлэнд оролцлоо. Монгол трэйвэл групп нь 6м2 талбайд бие даасан павильон гаргаж, өргөн хүрээнд суртачилгаа хийж, Цана чаргатай Улаанбаатар орчмын аялал, Мөсний баяр, Цааны баяр гэсэн өвлийн бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. Монгол трэйвэл групп компаний захирал Г.Аабат үзэсгэлэнд оролцсоноор 2024 онд зохион байгуулах өвөл зуны аяллууд хийх талаар Хятадын болон бусад улс орны компаниудтай анхан шатны тохиролцоонд хүрч, Ковид-19 цар тахлаас үүдэн алдагдаад байсан хуучин харилцаагаа сайтар сэргээж, 2023-2024 оны аяллын жилд өндөр үр бүтээл гарган, 2023 оны амжилтаа олон дахин давуулан бататгах өндөр итгэлтэй болж чадлаа гэж ярилаа.