Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн эхлэхэд бэлэн болжээ.
2023 оны 11-р сарын 15-17-ны өдрүүдэд Бээжин хотноо гадаад аялал жуулчлалын үзэсгэлэн нээгдэнэ. Тус үзэсгэлэнгийн зорилго нь Хятад улсын жуулчдад олон улсын аялал жуулчлалын зах зээлийг таниулах, олон төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулах, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой. Оролцогч талууд олон улсын аялал жуулчлалын цар хүрээг өргөжүүлэх, эдийн засгийг сайжруулах, харилцан ашигтай ажиллах өндөр хүлээлттэй байна.
Цар тахлын дараа нээгдэж буй энэ удаагийн үзэсгэлэнд Камбож, Тайланд, Бутан, Мальдив, Малайз, Катар, Казахстан, Финлянд, Тунис, Этиоп, Танзани, Малави, Пакистан, Доминика зэрэг 70 гаруй орны 4000 орчим мэргэжлийн тур оператор компаниуд оролцож, аялал жуулчлалын бүтээгдэхүүний суртачлахаар бэлэн болсон байна.
Монгол улсын “Монгол трэйвэл групп” ХХК-ийн хамт олон тус үзэсгэлэнд Welcome to Mongolia павильон гаргаж, сурталчилгаа хийнэ. Энэхүү үзэсгэлэнд Монгол улсаас аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцсоноор Монгол улсад айлчлах гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол орны гадаад сурталчилгаанд хувь нэмрээ оруулах, бусад улс орнуудын аялал жуулчлалын салбарын нөхцөл байдал, бодлого, чиглэлтэй нэг дор нүдээр үзэж танилцах, БНХАУ-ын аялагч болон тур оператор компаниудын эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг олон талын давуу талтай.