Өвлийн аялал жуулчлалын боломж, сорилтын талаар хэлэлцлээ.
2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд БНХАУ-аас Монгол улсад ирж буй жуулчдыг нэмэгдүүлэх боломж, сорилт талаар хэлэлцсэн хоёр орны аялал жуулчлалын компаниудын хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа.
Зуны аялал жуулчлалын нөхцөл байдал, сургамжийн талаар ярилцсанаас гадна өвлийн, бүлгийн, ахмад настны, хүүхдийн аялал зэргийг зохион байгуулах эрэлт хэрэгцээ, нислэг, Монгол улсад үзэх бүтээгдэхүүн зэрэг асуудлаар хэлэлцэж, хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохирлоо.