Баярын амралтын үед аялал жуулчлалын орлого нэмэгджээ.
БНХАУ нь Ковид-19 цар тахлын дараа эхний удаа тэмдэглэж буй Үндэсний баярын амралтын найман өдрийн туршид олон улсын аялагчдын тоо эрчимтэй нэмэгдэж, нийтдээ 11,81 сая удаа хилээр орсон болон гарсан тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өдөрт дунджаар 1,48 сая орох гарах хөдөлгөөн хийгдсэн бөгөөд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 2,9 дахин нэмэгджээ. Эдгээр хөдөлгөөн дотор 5,87 сая нь гарах, 5,9 сая нь орсон гэж бүртгэгдсэн.
Үндэсний Цагаачлалын Газраас хилээр орох, гарах хөдөлгөөнийг шуурхай, хүндрэлгүй явуулахын тулд оргил үед ажилтан болон хяналтын шугам нэмэх, хөрш орнуудын хилийн хяналтын байгууллагуудтай хамтрах зэрэг арга хэмжээ авч ажиллалаа гэж мэдэгджээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баярын амралтын үеийн аялал жуулчлал нь 104,68 тэрбум ам доллартай тэнцэх борлуулалт хийгдсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 129,5 хувиар нэмэгдсэн байна гэжээ.