510 мянга гаруй гарал үүслийн гэрчилгээ олгожээ
Бараа бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ нь олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг, гадаад худалдааны барометр гэж үздэг баримт бичиг юм. Тухай улсын экспортын жагсаалтад орсон бүтээгдэхүүн нь тухайн улсаас гаралтай гэж үзэх хангалттай шалгуурыг хангасан тохиолдолд тус гэрчилгээг олгодог байна.
БНХАУ-ын Гадаад худалдааг дэмжих зөвлөлөөс гаргасан мэдээллээр энэ оны 8 дугаар сард 510 мянга гаруй гарал үүслийн гэрчилгээ олгосон гэв. Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн чөлөөт худалдааны хэлэлцээр (RCEP)-ийн хүрээнд 21672 гарал үүслийн гэрчилгээ олгосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.04 хувиар өссөн байна. Энэхүү гэрчилгээ нь “RCEP”-ийн гишүүн орнуудад импортолж буй Хятадын бараа бүтээгдэхүүний тарифыг 11 сая доллараар бууруулах төлөвтэй байна гэв.