Хэнань олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 14 дэх яармаг зохион байгуулагдлаа
БНХАУ-ын Хөнань мужийн Жэнжоу хотод 9-р сарын 25-27-ны өдрүүдэд Хэнань олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 14 дэх яармаг, Хятад-Хөнань Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны чуулга уулзал болон Хятад-Төв Азийн орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт боллоо.
Нээлтийн ажиллагаанд Шааньси мужийн Намын хорооны дарга Луо Яншэн, Хятад улсын худалдааны яамны дэд сайд Шэн Чюпин, Хятадын Олон улсын худалдаа дэмжих хорооны дарга Рэн Хунбинь болон албаны бусад хүмүүс оролцож үг хэлэв. Уг чуулга уулзалтад Узбекистаны Ферганск мужийн захирагч Икболжон Ергашев, Киргизстаны Ошской мужийн захирагч Зарлык Турганбаев болон бусад орны орон нутгийн засаг захиргааны тэргүүн, Беларусь, Вьетнам, Монгол Улс болон БНХАУ-д суугаа бусад улсын Элчин сайдын яамны зөвлөхүүд, Казахстан, Арабын Нэгдсэн Эмират, Пакистан зэрэг улсын бизнесийн холбоодын тэргүүнүүд, нэр бүхий аж ахуйн нэгжийн удирдлага оролцов. Мөн тус арга хэмжээнд Афганистан, Иран болон бусад улс орнуудын төлөөлөл цахимаар оролцов.
Түүнчлэн энэ удаагийн үзэсгэлэн яармагт Монгол улсаас “Эм Ай Эм Глобал” ХХК, “Шанхай Мон Трейд” ХХК оролцож, Монгол Улсын ноос, ноолуур, арьс ширэн болон хөдөө аж ахуйн гаралтай нийт 30 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг танилцууллаа.