БНХАУ-ын дотоодын хэрэглээ нэмэгдэж байна
2023 оны 8 дугаар сард өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 3.79 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.6%-иар өсч, өсөлтийн хурд нь өмнөх сараас 2.1 пунктээр илүү, 1-8 дугаар сарын хооронд жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 30.23 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.0%-иар өссөн байна. Бараа, бүтээгдэхүүний ангиллын хувьд өмнөх сартай харьцуулахад нийт барааны нэр төрлийн 70 орчим хувь нь жижиглэнгийн худалдааны өсөлттэй байна. Үүнээс гоо сайхны бараа 9.7%, харилцаа холбооны хэрэгсэл 8.5%, алт мөнгөн эдлэл 7.2%, тавилга 4.8% тус тус өссөн байна. Цахилгаан автомашины борлуулалт эрчимтэй нэмэгдэж, мөн сарын борлуулалт нь өмнөх оны мөн үеийнхээс 27%-иар, 1-8 дугаар сарын борлуулалт 39.2%-иар өссөн ба шинэ автомашины борлуулалт нь 29.5%-ийг эзэлж байна.
Онлайн жижиглэнгийн худалдааны өсөлт хурдацтай байгаа ба эхний найман сард улсын онлайн жижиглэнгийн худалдааны хэмжээ 9.54 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.1%-иар өссөн байна. Үүний дотор биет барааны онлайн жижиглэнгийн худалдаа 7.98 их наяд юань болж, 9.5%-иар нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн худалдааны 26.4%-ийг эзэлж байна. 8 дугаар сард буухиа хүргэлтийн бизнесийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 15%-иар, бизнесийн орлого 9%-иар өссөн байна.