Хөдөө аж ахуйн үзэсгэлэн болж байна.

2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Шааньси мужийн Янлин  хотод “30 дахь удаагийн Хятад-Янлин хөдөө аж ахуйн өндөр технологийн ололт амжилт" үзэсгэлэн амжилттай эхэлж байна. Тус үзэсгэлэнтэй зэрэгцэн “Дэлхийн хөрсний эрүүл ахуй” форум зохион байгуулагдаж байна. Форумын нээлтэд Хятад улсын Хөдөө аж ахуй, тосгоны яамны дэд сайд Ма Ёусянь, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Шөхрит Закир,  Хятад улсын Хөдөө аж ахуй, тосгоны яамны сайд Тан Рэнзен, Шааньси мужийн дарга Жао Ган нарын удирдах ажилтнууд оролцож үг хэлэв. Мөн Колумб, Киргизстан, Өмнөд Африк  Узбекистан, Азербеджан, Турк, Пакистан, Казакстан, Бирм, Монгол улсын төлөөлөгчид оролцож байна.

Хурлаар хөдөө аж ахуйн салбарын ололт амжилт, хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж, хамтан ажиллах хэлбэр зэрэг асуудлыг хэлэлцэж, дэлхий нийтээр хөрсний эрүүл ахуй байдл тулгамдаж байгаа асуудлыг онцлон ярилцаж, энэ удаагийн хурлаас “Дэлхийн хөрсний эрүүл ахуй” санаачлагыг гаргаж буйг албан ёсоор зарлав.

Хөдөө аж ахуйн үзэсгэлэнд Монгол улсаас Глобал Шайн трейдинг компани оролцож, ноос, ноолуулан, арьс ширэн болон хөдөө аж ахуйн гаралтай нийт 30 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Санал хүсэл