Хятад Монголын худалдааны үзэсгэлэн явагдаж байна

БНХАУ-ын Худалдааны яам, МУ-ын ХХААХҮЯ, ӨМӨЗӨ-ны засаг захиргаанаас хамтран зохион байгуулж буй Хятад Монголын худалдааны дөрөвдүгээр экспо Хөх хотод явагдаж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн танхимын талбайн нийт хэмжээ нь 92 мянган ам метр бөгөөд гадаадын 35 улс орон, Хятадын орон нутгийн 27 төлөөлөл нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. 

Олон улсын үзэсгэлэнгийн талбайд Монгол Улс, АСЕАН, Төв Ази, Израйль, БНСУ болон бусад бүс нутгийн орны үзэсгэлэн дэлгэгджээ. Хятадын муж, хотуудын үзэсгэлэнгийн талбайд Шаньси, Гуандун, Жянсу зэрэг голлох муж, Бээжин хот, Хонконг, Макао, Тайвань зэрэг нутаг, хотуудын онцлог, хөгжлийг харуулсан байна. 

Манай улсаас 500 гаруй аж ахуйн нэгж үндэсний хувцас, ноос ноолууран, сарлагын хөөврөн, арьс ширэн бүтээгдэхүүн, гоо сайхан, бэлэг дурсгал, хүнсний бүтээгдэхүүнээр оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүд нь үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрлийг нь олшруулахад хүчтэй дэмжлэг үзүүлэх өндөр хүлээлттэй байна. 

 

Санал хүсэл