Үйлчилгээний худалдааны олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

2023 оны 2-6-ны өдрүүдэд Бээжин хотод Үйлчилгээний худалдаа (trade in services) эрхлэгч талуудыг оролцуулсан олон улсын үзэсгэлэн амжилттай явагдаж байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь Хятадын үндэсний үзэсгэлэнгийн танхим болон Шуган хүрээлэнд нийтдээ 155000 м2 талбайд  биет болон цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэнд 75 улс, 1868 компани оролцож, үйлчилгээгээ танилцуулахаас гадна 70 гаруй компани инноваци,  шинэ технологио үзүүлж байна. Зэрэгцээ 200 гаруй арга хэмжээ, түүний дотор 10 чуулга уулзалт, 100 гаруй сэдэвчилсэн форум болно.

Олон улсын соёл, аялал жуулчлалын сэдэвт Өнгөт дэлхий хэсэгт манай улс оролцож, Монголд тавтай морил сэдэвт танилцуулга, мэдээлэл хийж, шагайн наадам, цамын бүжиг зэрэг урлаг соёлын бүтээлүүдээс үзүүлж байна.

Санал хүсэл