Кофе, дагалдах бүтээгдэхүүний үзэсгэлэн болж байна.

2023 оны 9-р сарын 1-ний өдөр Бээжин хотод кофе, дагалдах бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн нээгдлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд Этиопи, Кипр, Серби, Камерун, Шри-Ланк, Эл Салвадор, Ямайк, Филиппин, Колумб, Мьянмар, Малайз улсын павильон, Хятадын Юнан мужийн кофе тариаланчид бүтээгдэхүүнээ дэлгэн танилцууллаа. Түүхий, хуурсан үрнээс гадна хүйтэн аргаар нэрсэн зэрэг төрөл бүрийн савалгаатай бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар Хятадын хот бүрээс иржээ. 

Түүнчлэн савалгаа, баглаа боодол, кофе чанагч машин, аяга болон бусад хэрэгслийг ханган нийлүүлэгч нар оролцож байна.  Бараа бүтээгдэхүүнээс гадна кофены тухай ярилцая, амталгаа хийх, чанах тэмцээн, латте арт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь оролцогчдод сонирхолтой байлаа. 

Хятадын ард түмний кофены хэрэглээ, соёл богино хугацаанд өөрчлөгдөж, том зах зээлийн нэг болж байна. 

Санал хүсэл