Монгол улс 14 дэхь удаагийн Зүүн Хойд Азийн үзэсгэлэнд амжилттай оролцлоо.
2023 оны 8-р сарын 23-27-ны өдрүүдэд Жилин мужийн Чанчун хотод Зүүн Хойд Азийн үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, ноос, ноолууран, хүнсний, арьс ширэн болон гар урлалын гэх мэт 100 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулав.