Хятад-Зүүн Хойд Азийн 14-дэхь удаагийн үзэсгэлэн эхэлж байна.
Тус үзэсгэлэн нь 2023 оны 8-р сарын 23-27-ны өдрүүдэд Чанчун хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд нээгдлээ. Шинэ эрчим хүчний хамтын ажиллагааны, Орчин үеийн үйлчилгээний аж үйлдвэрийн, Орчин үеийн хөдөө аж ахуйн, Дижитал эдийн засгийн, Зүүн Хойд Азийн бараа, бүтээгдэхүүний, Олон улсын түүхий эдийн, бүс нутаг, хотын хамтын ажиллагааны, болон Жилин мужийн гэсэн сэдвээр үзүүлэнгийн бараа бүтээгдэхүүн дэлгэгджээ.
Зүүн Хойд Азийн бараа бүтээгдэхүүний болон Олон улсын түүхий эдийн талбайд бус нутгийн улс орнуудын шинжлэх ухаан, технологи, электроник, хөнгөн үйлдвэр, нэхмэл эдлэл, хүнс зэрэг тусгай бараа бүтээгдэхүүнийг танилцуулжээ. Монгол улсын аж ахуйн нэгжүүд ноос, ноолууран нэхмэл бүтээгдэхүүн, архи, боловсруулсан цагаан идээний төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.
Улсын их хурлын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч. Хүрэлбаатар болон бусад албаны төлөөлөгчид тус үзэсгэлэнгийн нээлт болон Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцлоо.