Хятадын өндөр технологийн үйлдвэрлэлд оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өсжээ.
Энэ оны эхний долоон сарын байдлаар Хятадын өндөр технологийн үйлдвэрлэлд оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 25.3 хувиар нэмэгдсэн гэж Худалдааны яамнаас мэдэгдэв.
Өндөр технологийн үйлдвэрүүдийн гадаадын шууд хөрөнгө оруулалт 3.8 хувиар өснө гэсэн хүлээлттэй байсан юм. 2023 оны 1-7 дугаар сарын Хятадын нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 766.71 тэрбум юань буюу 106.48 тэрбум ам. доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа боловч Франц, Их Британи, Канад, Швейцараас тус улсад хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс 213.7 хувь, 159.9 хувь, 113.3 хувь, 61.2 хувиар тус тус өссөн ажээ.
Энэ хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай 28406 компани шинээр байгуулагдсан нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн үзүүлэлт юм.