Хятад - Евразийн экспо 8 дугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийнэ
2023 оны Евразийн экспо 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Үрэмч хотод "Хятад-Евразийн хамтын ажиллагаа" уриан дор болно. Торгоны зам ба Ази-Европын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь” сэдвээр Казахстан, Киргизстан зэрэг 40 гаруй улс орон, бүс нутаг, олон улсын 7 байгууллагыг оролцуулан зохион байгуулахаар болсон байна. Экспогийн үеэр нээлтийн ёслол, Тяньшань чуулга уулзалт, Торгоны замын бизнесийг хөгжүүлэх симпозиум, Төв Азийн хууль зүйн үйлчилгээний форум, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны төвийг хөгжүүлэх форум, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг 33 арга хэмжээ зохион байгуулагдана.
Энэ жилийн экспо нь худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаа, төрөл бүрийн сурталчилгаа, үзэсгэлэн худалдаа, эрэлт нийлүүлэлтэд оролцогч нарыг холбох зэрэг дотоод, гадаадынханд зориулсан олон үйл ажиллагаа явуулна. Экспо нь Шиньжяны нэхмэл, оёдлын аж үйлдвэрийн салбарын хөгжлийг ахиулах зорилгоор нэхмэл, оёдлын үйлдвэрийн үзэсгэлэнгийн талбай, хөвөнгийн тусгай павилоныг байгуулж, сүлжмэл, оёдлын үйлдвэр, худалдан авагчдыг холбосон, нэхмэл, оёдлын үйлдвэрлэлийн тусгай арга хэмжээг зохион байгуулна.