БРИКС-ийн орнуудын Эдийн засаг, худалдааны сайд нарын 13-р хурал амжилттай зохион байгуулагдлаа.
2023 оны 8-р сарын 7-нд БРИКС-ийн орнуудын Эдийн засаг, худалдааны сайд нарын 13 дугаар уулзалт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, эдийн засаг, худалдааны сайд нар хэд хэдэн томоохон асуудлаар хэлэлцээ хийж, таван чухал үр дүнд хүрсэн байна. БРИКС-ийн орнуудын дижитал эдийн засгийг эрчимжүүлж, ачаа барааны цахим гаалийн бүрдүүлтийн чиглэлээр талуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
Хамтын ажиллагааг бэхжүүлж, нээлттэй, уян хатан, үр ашигтай, тогтвортой дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээг хадгалах хэрэгтэйг онцлон, "БРИКС-ийн тогтвортой байдал, тасралтгүй хөгжлийг бэхжүүлэх нийлүүлэлтийн хэлхээний хамтын ажиллагааны ойлголцол"-д хүрсэн. Олон талт худалдааны тогтолцоо, ДХБ-ын шинэчлэлийг бэхжүүлэх тухай БРИКС-ийн мэдэгдлийг гаргаж, ДХБ-ын шинэчлэлд бүтээлч байр суурьтай оролцож, хамтын ажиллагааг ахиулахаа гишүүн орнууд амлав.
Олон улсын эдийн засаг, худалдааны томоохон асуудлаар байр сууриа нэгтгэж, БРИКС-ийн гишүүн бус орнуудыг дижитал эдийн засгийн асуудлаарх хэлэлцүүлэгт урьж, бусад хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудтай хамтран ажиллах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх хамтарсан хүчийг бүрдүүлэхээр талууд тохиролцов.