Эмийн түүхий эд, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа
2023 оны 6-р сарын 19-21-ны өдрүүдэд Шанхай хотод Эмийн түүхий эд, үйлдвэрлэл, савалгааны тоног төхөөрөмж, бэлэн бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь эм үйлдвэрлэл, савалгааны шугамны автоматжилт, эмийн түүхий эдийн чанарын баталгаажилт, эм бүтээх үйл явцын хөгжлийг харуулсан явдал байв. Түүнчлэн АНУ болон Европын Холбооны улс орнуудын зах зээлд эм болон түүхий эд бүртгүүлэх, чанарын шаардлагыг хангах, зах зээлийн хүртээмж зэрэг сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Манай улсын Монос, Айвико зэрэг эмийн компаниуд оролцож, тус үзэсгэлэнг үзэж сонирхсон байна.
Энэ үзэсгэлэн нь 2023 оны 9-р сарын 4-6-ны өдрүүдэд Гуаньжоу хотод дахин зохион байгуулагдана. www.cphi-china.cn цахим хуудаснаас мэдээлэл авна уу.