Хятадын хил дамнасан худалдаа нэмэгдсээр байна
Хятадын том зах зээл, интернет хэрэглэгчийн тоо хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх үндэс суурь болж байна. 2022 оны жилийн эцсийн байдлаар БНХАУ-ын интернет хэрэглэгчийн тоо 1.67 тэрбумд, интернетийн хамрах хүрээ 75.6 хувь тус тус хүрч, дижитал эдийн засгийн хэмжээ 50.2 их наяд юаньд хүрснээр дэлхийд хоёрдугаарт орж, ДНБ-нд эзлэх хувь 41.5 хувь болжээ. Мөн нийт улсын хэмжээнд цахим жижиглэнгийн худалдааны дүн 13.79 их наяд юаньд хүрчээ.
Одоогоор 31 муж, хотод хил дамнасан цахим худалдааны туршилтын 165 бүсийг байгуулсан бөгөөд 2022 онд Хятадын хил дамнасан цахим худалдааны импорт экспортын хэмжээ 2.11 их наяд юань болж, 9.8 хувиар өссөн байна. Хил дамнасан цахим худалдаа эрхэлдэг ААН-ийн тоо 100000-ийг давж, туршилтын бүсэд 690 орчим хил дамнасан цахим худалдааны аж үйлдвэрийн парк байгуулж, гадаадын 29 улстай хоёр талын цахим худалдааны хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.