"Улаанбаатар-Цаофэйдянь" Хятад-Европ чиглэлийн анхны галт тэрэг Цаофэйдянь боомтын бүсэд ирлээ
Монгол нүүрс ачсан Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэг Хэбэй мужийн Таншань хотын Цаофэйдянь боомтод ирлээ. Энэ нь Монгол Улсын Улаанбаатар хотоос Таншань хотын Цаофэйдян боомт руу чиглэсэн Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн анхны галт тэрэг юм.
Тус галт тэрэг нь 20 футын 98 ширхэг нүүрс тээврийн чингэлгээр 3100 тонн нүүрс тээвэрлэж, Эрээн хотын төмөр замын боомтоор орж, 10 орчим хоногт 1700 гаруй километр замыг туулсан байна.
Цаофэйдянь дүүргийн дарга Жэн Ёудун хэлэхдээ, “Цаофэйдянь боомт бол дэлхийн хамгийн том нүүрс түгээх төв юм. Хятад-Европ (Төв Ази) нүүрс тээвэрлэх чингэлэг галт тэрэг ирсэн нь Улаанбаатараас Цаофэйдянь хүртэл галт тэргээр "шууд” бараа тээвэрлэх боломж бүрдснийг харуулж байна. Энэ тээвэрлэлт гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг улам дээшлүүлж, ачаа тээврийн зардлыг бууруулж, Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутгийн төмөр замыг далайн тээврийн системтэй хосолсон улам боловсронгуй болгож, "Улаанбаатар-Цаофэйдянь" шууд ачааг өргөжүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэж, тээврийн суваг, боомтод суурилсан олон улсын мультимодаль тээврийн брэндийг бий болгоход түлхэц үзүүлж байна” гэв.