Хятадын буухиа шуудангийн тоо хэмжээ 50 тэрбумд хүрэв.
БНХАУ-ын Төв шуудангийн газраас 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдөр гаргасан статистикаар 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар буухиа шуудангаар илгээсэн бараа бүтээгдэхүүний тоо 50 тэрбумд хүрэв. Энэ нь 2019 оноос 155 өдрөөр, 2022 оноос 27 өдрийн өмнө хүрсэн үзүүлэлт болж байна. Хятадын Төв шуудангийн газрын статистикаар энэ оны эхний 39 хоногт буухиа шуудангаар илгээсэн бараа бүтээгдэхүүний тоо 10 тэрбумд, эхний 5 сард 50 тэрбумд тус тус хүрч сард дунджаар 10 тэрбум буухиа шуудан илгээж байна.