Устөрөгчөөр баяжуулсан усны үйлдвэрлэлийн хөгжил

2023 оны 5-р сарын 28-30-ны өдрүүдэд Бээжин хотын Олон улсын үзэсгэлэнгийн танхимд эрүүл мэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэн болж өнгөрлөө. Энэ удаагийн үзэсгэлэнд уламжлалт эмчилгээний хэрэгсэл, физик эмчилгээ, гоо сайхны багаж хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн дэлгэгдсэн байлаа.

Тус үзэсгэлэнгийн нэг онцлог нь устөрөгчөөр баяжуулсан усны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд оролцсон явдал байлаа. Зарим эх сурвалжийн мэдээлснээр устөрөгчийн хийг усанд нэмэх нь түүний үрэвслийн эсрэг болон антиоксидант шинж чанарыг нэмэгдүүлдэг. Энэ нь эрч хүчийг нэмэгдүүлж, хөгшрөлтийн явцыг удаашруулж, дасгал хийсний дараа булчингийн нөхөн сэргэлтийг сайжруулах чадвартай гэж үздэг байна.

Үзэсгэлэнд устөрөгч-хүчилтөрөгчийн холигч, цэвэр устөрөгчийн машин, устөрөгчийн лабораторийн багаж, төхөөрөмж, ахуйн устөрөгчийн усны машин, арилжааны устөрөгчийн усны генератор, устөрөгчийн усны аяга, данх, зөөврийн устөрөгчийн генератор, устөрөгчөөр баяжуулсан ус үйлдвэрлэх, савлах шугам зэргээс гадна савласан усыг танилцуулжээ. Устөрөгчөөр баяжуулсан савласан усыг 3 сараас 1 жилийн хугацаанд хадгалах боломжтой ажээ.

Санал хүсэл