Хятад улсын автомашины экспорт өмнөх оны мөн үеэс өссөн байна.
Энэ оны эхний дөрвөн сард Хятад улс 1.494 сая ширхэг автомашин экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 76.5%-иар өссөн байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улсын автомашины экспорт тогтвортой өсч, худалдааны цар хүрээ аажмаар өргөжин сайжирч, бүтээгдэхүүний бүтцийг оновчтой болгох ажил үргэлжилсээр байна. 2021, 2022 онд автомашины экспортын өсөлт хоёр жил дараалан нэг сая ширхэг автомашинаас дээш байсан ба зах зээл болон бүтээгдэхүүн нь улам бүр олон янз болж байна.
Хятад улс энэ оны эхний дөрвөн сард дэлхийн 204 улс оронд автомашины экспорт хийж, үүнээс "Бүс ба зам"-ын дагуух улсуудад хийсэн экспортын хэмжээ 13.64 тэрбум ам.долларт хүрч, 1,2 дахин нэмэгдсэн буюу нийт экспортын 45,9%-ийг эзэлж байна; Хөгжингүй эдийн засагтай орнуудад хийсэн экспорт 12.41 тэрбум ам.долларт хүрч, 1,2 дахин өссөн буюу нийт экспортын 41,8%-ийг эзэлж байна.
Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспортын өсөлт нийт экспортод голлох нөлөө үзүүлж байна. Энэ төрлийн автомашины экспорт нийт экспортын үнийн дүнгийн 42,9%-ийг эзэлж, автомашины экспортын өсөлтөд 51,6%-иар нөлөөлсөн байна.