Франчайз үйлчилгээний үзэсгэлэн болж байна

Хятадын франчайз үйлчилгээний 60 дахь удаагийн үзэсгэлэн Бээжин хотод 5-р сарын 26-28-ны өдрүүдэд явагдаж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд түргэн хоол, цай, халуун тогоо, хөнгөн зууш, жигнэмэг, тоглоом, чөлөөт цаг өнгөрөөх үйлчилгээ, угаалга цэвэрлэгээ зэрэг чиглэлийн 28 брэнд компани оролцож байна.  

Тус үзэсгэлэнд оролцогч байгууллагууд амталгаат худалдаанаас гадна бодит үзүүлбэрүүдийг дэлгэжээ. Түүнчлэн тухайн франчайз үйлчилгээг эрхлэх давуу болон сул тал, хэрхэн даван туулах, хүний нөөцийн сургалт, брэндийн нэр хүнд зэрэг чиглэлээр сургалт, хэлэлцүүлгийг өргөнөөр зохион байгуулж байна.

Энэ үзэсгэлэн 2023 оны 8-р сарын 4-6-ны өдрүүдэд Шанхай хотод болно. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.chinafranchiseexpo.com/ цахим хуудаснаас үзнэ үү.

Санал хүсэл