Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн 87-р үзэсгэлэн болж байна.
2023 оны 5-р сарын 14-17-ны өдрүүдэд Шанхай хотноо Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн үзэсгэлэн болж байна. Тус үзэсгэлэнд 5000 орчим аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүний дэлгэн танилцуулахын зэрэгцээ биет оношилгоо, эмчилгээг хийж байна. Дүрс оношилгоо, инвитро оношилгоо, мэс заслын өрөөний тохижилт, оптик багаж хэрэгсэл, ортопедик бүтээгдэхүүн, цахилгаан тоног төхөөрөмж, эмнэлгийн барилга, барилгын материал, хангамжийн сүлжээний зохион байгуулалт, нэг удаагын хэрэгслүүд, ариутгал, халдваргүйтгэл, симуляци гэсэн төрлүүдэд багтаан үзэсгэлэнг гаргажээ. Энэ удаагын үзэсгэлэнгийн онцлог нь анагаах ухаанд цахим технологи, ялангуяа хиймэл оюун ухааны хэрэглээ нэвтэрч байгааг харуулсан явдал байлаа.
Герман, АНУ, Өмнөд Солонгос, Англи, Сингапур, Малайз, Австрали, Турк, Польш, Пакистан, Энэтхэг зэрэг 25 орны үйлдвэрлэгч аж ахуйн нэгж оролцож, тоног төхөөрөмж хэрэгслээ танилцуулсан. Манай улсын эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл ханган нийлүүлдэг 11 компани үзэгчээр оролцож байна.