Хятадын гадаад худалдаа тогтвортой нэмэгдэж байна.
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас 2023 оны 5 дугаар сарын 9-ны өдөр гаргасан мэдээллээр хятадын эхний 4 сарын импорт, экспортын нийт хэмжээ 13.3 их наяд юаньд хүрч өмнөх оны мөн үеэс 5.8%-иар, үүнээс 4 дүгээр сарын импорт, экспорт хэмжээ 3.4 их наяд юаньд хүрч өмнөх оны мөн үеэс 8.9%-иар тус тус өссөн байна.
Хятад эхний 4 сарын байдлаар нийт 4.4 их наяд юанийн цахилгаан бараа экспортолж, өмнөх оны мөн үеэс 10.9%-иар өсч, нийт экспортын 57.9%-ийг эзэлж байна. Түүнчлэн цахилгаан авто машины экспорт өмнөх оны мөн үеэс 120.3%-иар өссөн үзүүлэлттэй байна.