Хил дамнасан төлбөр тооцоогоор юаний гүйлгээ хурдацтай нэмэгдэж байна.
БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох юаниар хийгдэж буй хил дамнасан худалдааны төлбөр тооцоо энэ оны эхний улиралд хурдацтай өсч, даяаршлын үйл явцад хувь нэмрээ оруулсаар байна гэж CCTV мэдээлэв. Зүүн хойд Хятадын Хармөрөн мужийн Муданьжян хотын хил дамнасан худалдааны юаний төлбөр тооцоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 240 хувиар өссөн байна. Төв Хятадын Хунань мужид Жужөү хотын хил дамнасан юанийн гүйлгээний хэмжээ сүүлийн найман жилийн дээд хэмжээнд хүрсэн байна. Өмнөд Хятадын Гуандун мужид эхний гурван сард хил дамнасан худалдааны төлбөр тооцоо 1.67 их наяд юаньд хүрч, дотоодын болон гадаад валютын нийт тооцооны 51.6 хувийг эзэлж байна. Юаниар хийгдэж буй төлбөр тооцооны дүн бусад валютыг анх удаагаа давлаа.
SWIFT шилжүүлгийн тоо мэдээллээс харахад, 2022 онд юаний дэлхийн төлбөрийн хэмжээ 2.3 хувьд хүрч, төлбөрийн дэлхийн хамгийн идэвхтэй тав дахь валют болох байр сууриа хадгалсаар байна. Юань нь хил дамнасан төлбөр тооцооноос гадна хил дамнасан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн салбарт хүчтэй оролцогч болжээ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Хятад дахь гадаадын аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж буй юанийн хөрөнгийн үлдэгдэл 9.6 их наяд юань буюу 1.4 их наяд ам.долларт хүрсэн нь 2017 оноос хойш 1.2 дахин өссөн үзүүлэлтэд хүрсэн байна. Төлбөр тооцооны мөнгөн тэмдэгтээс нөөцийн валют хүртэл өсөж буй юань нь даяаршлийн шинэ үе шатанд орж, илүү олон боломжийг нээж байна гэж шинжээч дүгнэжээ.