CANTON FAIR үзэсгэлэнгийн 2-р үе шатанд 4.5 тэрбум ам долларын экспортын хэлэлцээр хийгдсэн байна.
2023 оны 4-р сарын 27-ны Пүрэв гарагт 133 дахь Кантоны үзэсгэлэн, яармагийн хоёр дахь шат зохион байгуулагдаж дууслаа. Тус үзэсгэлэн худалдааг нийт 815 мянган хүн үзэж сонирхсон бөгөөд экспортын гэрээ хэлцлийн хэмжээ 4.5 тэрбум ам.доллар давсан гэж Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Энэ шатанд өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, бэлэг дурсгалын зүйлс, гэрийн чимэглэл зэрэг хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 12000 орчим аж ахуйн нэгж оролцжээ. Аж үйлдвэрийн шинэчлэлийг хурдасгаж буй инноваци агуулсан болон нүүрсхүчлийн хий бууруулсан технологийн ногоон бүтээгдэхүүнүүд энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан нийт бүтээгдэхүүний тал гаруй хувийг эзэлж байгаа нь онцлог юм. Үзэсгэлэн зохиогдож буй энэ хугацаанд Дэлхийн оюуны өмчийн 23 дахь өдөр тохиож байгаатай холбогдуулан оюуны өмчийн гомдол мэдээллийн онлайн болон офлайн системийг нэвтрүүлсэн байна.
Кантоны үзэсгэлэнгийн гуравдугаар үе шат 5-р сарын 1-ээс 5-ны хооронд болж, нэхмэл болон оёмол бүтээгдэхүүн, гутал, албан тасалгааны хэрэгсэл, цүнх, чөлөөт цагт зориулсан бараа бүтээгдэхүүн, хүнс, эм, эрүүл мэндийн зэрэг бүтээгдэхүүн дэлгэгдэнэ.