Төрөл бүрийн цай, дагалдах хэрэгслийн үзэсгэлэнгийн онцлог
Цай нь Хятадын ард түмний өргөн хэрэглэдэг уламжлалт ундаа учир цайны төрөл, хэрэгсэлд онцгой ач холбогдол өгч, хүндэтгэлтэй ханддаг. Ногоон, цагаан, улаан, хар гээд олон төрөлтэй байхаас гадна хадгалалтын хугацаа, нөхцөл, тариалалтын онцлогоос шалтгаалан чанар болон үнэ хамаардаг байна.
2023 оны 4-р сард зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд төрөл бүрийн цайнаас гадна гүц, аяга зэрэг дагалдах хэрэгслүүдийн дэлгэж, тариаланч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч нарын хамтран ажиллах орчинг бүрдүүлсэн байлаа. Үзэсгэлэнгийн үеэр үйлдвэрлэл, худалдааны экосистемийн хэрхэн бүрдүүлэх, цахим худалдааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Мөн цай хийх урлагыг суртачилсан арга хэмжээнүүд, цай чанах уралдааныг зохион байгуулсан нь оролцогчдын сонирхлыг ихэд татсан байна.
Тус үзэсгэлэн 2023 оны 8 сарын 25-28-ний өдрүүдэд Гуанжоу хотод дахин зохион байгуулагдана.