Үзэсгэлэн, экспо сэргэж байгаа нь Хятад улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болж байна.
Худалдааны яамны статистик мэдээгээр Хятад дахь үзэсгэлэн, экспогийн үйл ажиллагаа эрчимжиж байна. 2023 оны 1-2-р сард Хятад даяар 184 үзэсгэлэн зохион байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 дахин өсжээ. Энэ нь 2019 оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулбал түүний 90 орчим хувийг эзэлж байна.
Дэлхийн 65 улс орон, бүс нутгийн 3382 гаруй брэнд бүтээгдэхүүн дэлгэгдсэн Хятадын олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний гурав дахь удаагийн үзэсгэлэн (CICPE) Бямба гарагт Хайнань мужийн Хайкоу хотод өндөрлөлөө.
Хятадад зохион байгуулагдаж буй бусад томоохон үзэсгэлэн нь тус улсын эдийн засгийн хөгжилд үзүүлэх эерэг нөлөөллийг илэрхийлж байна. Тухайлбал, энэ оны 11-р сард зохион байгуулагдах Хятадын Олон улсын импортын 6-р экспо (CIIE)-гийн одоогийн гэрээт талбайн хэмжээ 230 мянган хавтгай дөрвөлжин метрээс давсан нь Хятадын зах зээлд гадаадын аж ахуйн нэгжүүдийн итгэх итгэлийг харуулж байна.
Гуравдугаар сарын эцэс гэхэд 30 орчим улс орон, олон улсын байгууллага 2023 оны Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны үзэсгэлэн (CIFTS)-д оролцохоо баталгаажуулсан байна.
Хятадын импорт, экспортын 133 дахь яармаг үзэсгэлэнгээ сэргээж, 220 гаруй улс орон, бүс нутгаас худалдан авагчдыг татаад байна.
CIIE, Canton Fair, CIFTS, CICPE зэрэг үзэсгэлэн нь Шанхай, Гуанжоу, Бээжин, Хайкоу хотод зохион байгуулагддаг бөгөөд Хөх мөрний бэлчир, Сувдан голын бэлчир, Бээжин-Тяньжин-Хэбэй мужийн хөгжилд хувь нэмрээ оруулж, улмаар тэргүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үзэсгэлэнгийн үед бараа бүтээгдэхүүн дэлгэгдэж, худалдааны оролцогч талууд хамтран ажиллах гэрээ хэлцэл хийгдэхээс гадна үзэсгэлэнгийн инженерчлэл, сурталчилгаа, ложистиктэй холбоотой аж ахуйн нэгжүүдэд ажил үйлчилгээгээ өргөжүүлж чаддаг байна.
Хятад улс хэрэглээгээ нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж, сар бүр янз бүрийн сэдвээр үзэсгэлэн зохион байгуулна гэж Худалдааны сайд Ван Вэнтао хэлжээ.