Хятадын 3-р сарын экспорт 14.8%-иар өсчээ
2023 оны гуравдугаар сард Хятадын экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс ам.доллараар илэрхийлбэл 14.8 хувиар өссөн нь зах зээлийн хүлээлтээс давж, тус улсын худалдааны салбарын өсөлтийн эерэг эрч хүчийг харуулж байна. Хятадын гадаад худалдааны нийт хэмжээ эхний улиралд өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар нэмэгдэж, 9.89 их наяд юань буюу 1.44 их наяд ам.долларт хүрч, 2-р сараас хойш худалдааны өсөлт сайжирсан байгааг гаалийн мэдээлэл харуулж байна.
Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Лю Далян хэлэхдээ, дэлхий дахинд явагдаж буй өндөр инфляци, томоохон эдийн засгийн өсөлтийн удаашралаас үүдэн гадаад эрэлт суларч байгаа нь Хятадын гадаад худалдаанд шууд нөлөөлсөн. Гэвч тус улсын эдийн засгийн өсөлт сайжрахын хэрээр гадаад худалдааны эерэг байдал үргэлжлэх төлөвтэй байна гэж тэр нэмж хэлэв.
Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН) Хятадын хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа бөгөөд импорт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар нэмэгдэж, 1.56 их наяд юаньд хүрсэн байна. АСЕАН бол Хятадын Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааны чухал түнш бөгөөд чөлөөт худалдааны хэлэлцээрийн үр шимийг хүртснээр Хятадын АСЕАН-тай хийсэн худалдаа үргэлжлэн өссөөр байна гэж Лю Юй хэлэв. БНХАУ болон бүс нутгийн бусад 14 гишүүн орон хоорондын худалдаа эхний гурван сард 7.3 хувиар нэмэгдэж, Хятадын гадаад худалдааны нийт хэмжээний 31.2 хувийг эзэлж байна.
Энэ хугацаанд Хятад улс болон "Бүс ба зам" санаачилгын дагуух орнуудын худалдааны хэмжээ 3 триллион 430 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.8 хувиар өссөн байна.
АСЕАН-аас гадна Хятадын Латин Америк, Африк зэрэг хөгжиж буй бусад зах зээлүүдтэй хийсэн худалдаа эхний улиралд тус бүр 11.7, 14.1 хувиар өссөн байна.
Хятадын Гаалийн ерөнхий газар нь аж ахуйн нэгжүүдэд захиалга өгөх, зах зээлээ өргөтгөх, худалдааг хөнгөвчлөх түвшинг цаашид сайжруулахад үргэлжлэн туслах болно гэж Лю Юй хэлэв.