Машин, техникийн хэрэгслийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.

2023 оны 4-р сарын 10-15-ны өдрүүдэд Бээжин хотын Олон улсын үзэсгэлэнгийн шинэ төвд машин, техникийн хэрэгслийн 18-р үзэсгэлэн зохиогдож байна. Тус үзэсгэлэнд Герман, Япон, Швейцарь, АНУ, Өмнөд Солонгос, Испани, Итали, Их Британи, Энэтхэг, Франц, Чех, ХонгКонг, Тайван зэрэг 28 улс, бүс нутгийн 1600 орчим үйлдвэрлэгч оролцож, бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Түүнчлэн нийт 13 улс орон, бүс нутгийн машин тоног төхөөрөмжийн холбоо, худалдаа сурталчилгааны агентлагууд ирсэн байна.

Үзэсгэлэнгийн үеэр бараа бүтээгдэхүүнээс гадна зохион байгуулагчид, оролцогчид болон холбогдох байгууллагууд мэдээлэл, шинэ санаачлага, технологи, туршлагыг харилцан солилцох олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн гүйцэтгэх захирал нарын олон улсын форум, Үндэсний CNC машин тоног төхөөрөмжийн хэрэглээний симпозиум, Гадаад машин тоног төхөөрөмжийн холбооны удирдлагуудын хамтарсан чуулга уулзалт, түүнчлэн 100 гаруй төрлийн мэдээлэл солилцооны лекцүүд явагдаж байна.

Тус үзэсгэлэнгийн үйл ажиллагаа 4-р сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.

Санал хүсэл