БНХАУ-д хил дамнасан цахим татварын тогтолцоог нэвтрүүлж байна.
Хятад улс цахим эдийн засгийг дэмжиж, холбогдох тогтолцоог ээлтэй болгох зорилгоор нэлээд ажил хийсээр байна. Энэ хүрээнд татвар төлөх үйл ажиллагааг цахимжуулан, хил дамнасан татварын төлбөр төлөхөд тулгардаг саад бэрхшээлийг арилгахаар ажиллаж байна. БНХАУ-аас өөр улсад байгуулагдаж, тухайн улсынхаа эрх зүйн зохицуулалтад хамрагддаг боловч БНХАУ-ын нутаг дэвсгэрт салбар ажиллуулдаг эсвэл орлого олдог гадны аж ахуйн нэгжүүдийг цахимаар татвараа төлөх тогтолцоог нэвтрүүлж байгаагаа 2023 оны 4-р сарын 10-ны өдөр Татварын Үндэсний Газар мэдэгдлээ.
Энэхүү цахим системд нэвтрэн, холбогдох бичиг баримтаа оруулан, аж ахуйн нэгжийн цахим татварын код авснаар шаардлагатай бүх мэдээлэл нь илгээгдэх юм байна. Гуандун хотын татварын цахим товчооний үйлчлүүлэгч Их Британий Cinderford Investments Limited компани тус системээр татвараа амжилттай төлсөн эхний аж ахуйн нэгжүүдийн нэг болсон байна. Тус компаний төлөөлөгч Лам Хо Ван “Заавал Хятад руу явахгүйгээр аж ахуйн нэгжийн татвартай холбоотой бүх ажлаа цахимаар шуурхай, хүндрэлгүй хийж чадсандаа таатай байна” гэж хэлжээ.