Хятад улсын хэмжээнд анхны TIR-ын дагуу орох, гарах хоёр талын урсгалыг нээж буй боомт нь Манжуур болж байна
Хятадын бизнесийн мэдээ мэдээлснээр, Манжуур хотын Гаалийн газрын харьяа Манжуур Шибали салбар компани TIR олон улсын авто замын тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэж, тус тээвэрлэлтийн тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг Хятад улсын хэмжээнд анх удаа хийв. Тус тээвэрлэлт ОХУ-ын Екатеринбург хотоос хөдөлж, Манжуурын авто замын боомтоор тус улсад нэвтрэн, Хөнань мужийн Жэнжоу хотод 21,6 тонн 776,7 мянган юаний үнэ бүхий хөнгөн цагааны хавтанг тээвэрлэжээ. Тээврийн хэрэгсэл саадгүй нэвтэрсэн нь тус улсад "Хятадын гэрчилгээ, Хятадын тээврийн хэрэгсэл" олон улсын TIR авто тээврийн бизнес анх удаа хоёр талын холболттой болсон байна.
TIR систем нь НҮБ-ын конвенцид үндэслэсэн олон улсын хил дамнасан ачаа тээврийн салбарт гаалийн бүрдүүлэлтийг хийдэг дэлхийн систем бөгөөд TIR гэрчилгээ бүхий бараа нь илгээгчээс хүлээн авагч хүртэлх нийт замын туршид дамжин өнгөрөх улс орнуудад гаалийн тусгай бүрдүүлэлт шаардахгүй, онцгой шаардлагатай бус тохиолдолд контейнерийг нээхгүй, аж ахуйн нэгжүүд дамжин өнгөрөх улсад баталгааны хураамж төлөхгүй, үндсэн зорилго нь гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хялбарчлах замаар гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлж, цаг хугацаа, зардлыг хэмнэх юм. Одоогийн байдлаар TIR конвенцид 77 улс орон нэгдсэн орсон ба "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийн бараг бүх улс орнууд хамрагдсан байдаг.
Манжуур дахь Шибали-гийн Гаалийн логистикийн хяналтын хэлтсийн дарга Шюй Шюэмэнг танилцуулахдаа: "Бид орж ирж буй TIR тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг саадгүй хийхийн тулд орон нутгийн гаальтай нягт хамтран ажиллаж, тээврийн хэрэгслийн боомтод ирэх цагийг динамикаар хянадаг. Цахим мэдүүлгийн мэдээллийг урьдчилан шалгаж, лацыг баталгаажуулах, TIR тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийн журам болон бусад арга хэмжээг чухалчлан, орж ирж буй TIR олон улсын автотээврийн тээврийн хэрэгслийн “ирэлт, чөлөөлөлт”-ийг саадгүй хэрэгжүүлж байна” гэв.
Сүүлийн жилүүдэд Манжуурын гаалийн газар Манжуур боомтыг "Бүс ба зам"-ын болон Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх хүрээнд боомтын байршлын давуу тал дээр тулгуурлан зангилаа гаалийн үүргийг гүйцэтгэж, Өвөр Монголын Өөртөө Засах Орныг хойд зүгийг нээх чухал гарц болгохыг зорьж байна. Дараагийн алхамд Манжуур хотын гаалийн байгууллага "Эх газрын торгоны зам"-ыг өргөтгөх зорилгоор олон улсын TIR авто тээврийг үргэлжлүүлэн хөгжүүлж, хил дагуух нээлттэй байдлын чанар, түвшинг иж бүрэн сайжруулах болно гэжээ.