Австралийн нүүрсний импортын өсөлт хятадын дотоодын зах зээлд үзүүлэх нөлөө

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээгээр энэ оны 2 дугаар сард тус улс гадаадаас 6,9 сая тонн коксжих нүүрс, 20,6 сая тонн эрчим хүчний нүүрс импортлосон байна. Үүний 207мянган тонн нь Австралиас импортлосон нь өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар өссөн. Дотор нь тухайлан авч үзвэл 73 000 тонн коксжих нүүрс, 134 300 тонн эрчим хүчний нүүрс байгаа нь дотоодын хэрэглээний 1,06% ба 0,65%-ийг тус тус эзэлж байна.

Австралийн нүүрсний гаалийн бүрдүүлэлтийн хэмжээ бага хэвээр байгаа бөгөөд үнийн давуу тал байхгүй байгаа тул дотоодын зах зээлд одоогоор тийм ч их нөлөө үзүүлэхгүй гэж хятадын нүүрсний шинжээч нар үзэж байна. Гуравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Чинхуандао боомт дахь 5500 ккал илчлэгтэй эрчим хүчний нүүрсний үнэ 1100-1130 юань/тонн, харин Шэнишө дахь коксжих нүүрсний спот үнэ 2458 юань/тонн байна.

          Sealand хөрөнгийн биржийн 3 дугаар сарын 20-ны өдөр Австралийн эрчим хүчний 5500 ккал нүүрсний оффшор дахь үнэ 120 орчим ам.доллар/тн байна. Үүнийг дотоодын үнэд хөрвүүлбэл 1100 юань/тн байгаа нь дотоодын зах зээлийн үнээс 100 юаниар бага байна. Энэ хэмжээндээ байвал дотоодын зах зээлд хүчтэй цохилт болохгүй гэжээ.

     Урт хугацаанд Австралийн нүүрсний импорт нэмэгдэж байгаа нь дотоодын нүүрсний үнийг тогтворжуулах, импортын сувгийг төрөлжүүлэхэд тустай гэж үзэж байна. Австралийн коксжих нүүрсний чанар сайн, үнслэг болон хүхэр багатай, урвалын дараах бат бөх чанар сайн зэрэг давуу талтай. Хятадын эрэг дагуух гангийн үйлдвэрүүд Австралийн нүүрсийг илүүд үздэг гэж Everbright Futures онцолжээ.

 

Санал хүсэл