“ТАЛ НУТАГТ ТАВТАЙ МОРИЛНО УУ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Хятадын аялал жуулчлалын хөгжүүлэх Найрамдал Манлай холбоо 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Монгол соёл ба мэдээллийн төвд хятадын аялал жуулчлалын компаниудын хооронд “Тал нутаг тавтай морилно уу” арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монгол Улсын аялал жуулчлалын 50 гаруй компанийн 20 орчим төлөөлөл, хятадын аж ахуйн нэгж байгууллагын 40 гаруй хүмүүс ирж оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, тус салбарын компани хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялалын багц бүтээгдэхүүнүүдийг бий болгох нөхцлийг бүрдүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс дэмжин ажиллаж байна.