Элэгний өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр хамтран ажиллана.
Эрүүл мэндийн судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг Giant Med-Tech Development компани нь элэгний өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа тухайгаа Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд илэрхийлсэн.
Элэгний өвчлөл нь Монгол улсын хүн амын өвчлөл, эндэгдлийн томоохон шалтгааны нэг хэвээр байгаа тул хамтын ажиллагааг дэмжиж, холбогдох эрүүл мэндийн байгууллагуудтай холбоо тогтоож өгсөн байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 3-р сарын 20-24-ний өдрүүдэд тус компаний төлөөлөгчид, эмч, судлаач нар Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд дээр ажиллаж байна.