Гоо сайхны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

2023 оны 2-р сарын 22-25-ны өдрүүдэд Бээжин хотноо арьс, гоо засал, чийрэгжүүлэлтийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулсан арга хэмжээ болж өнгөрлөө. 2017 оноос хойш зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд БНХАУ-ын үйлдвэрлэгч нараас гадна Өмнөд Солонгос, Тайван, Хонконгийн аж ахуйн нэгжүүд оролцсон байна. Түүнчлэн Итали, Герман, Швед улсын гоо сайан, арьс арчилгааны бүтээгдэхүүний дистрибюторууд иржээ.

Мэргэжлийн гоо засал, гоо сайхны бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, гоо сайхны салоны хэрэглэл, мэргэжлийн шивээс, хумс заслийн бүтээгдэхүүн, үсний ургалт, үс арчилгаа ба өдөр тутмын арьс арчилгааны бүтээгдэхүүнийг танилцууллаа. Энэ удаагийн үзэсгэлэнгийн үед шинэ технологи, маркетингийн хандлага, цахми худалдааны үеийн тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийсэн байна.

Санал хүсэл