Авто машины сэлбэг, эд анги, нэмэлт хэрэгслийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

2005 оны 6 сараас эхлэн тасралтгүй зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын автомашины сэлбэг, хэрэгслийн үзэсгэлэн (CIAACE) нь Дэлхийн үзэсгэлэнгийн Холбооны (UFI) бүрэн гишүүнээр хүлээн зөвшөөрөгдсөн брэнд болсон үзэсгэлэнгүүдийн нэг юм. 2010 онд тус үзэсгэлэнг Худалдааны яамнаас "Авто замын ханган нийлүүлэлтийн салбарын цорын ганц үндэсний түлхүүр дэмжлэг үзүүлэх төсөл" хэмээн баталж, Хятад улсын авто замын ханган нийлүүлэлтийн салбарыг төлөөлсөн гол үзэсгэлэнгээр нэрлэсэн байна.

 

Энэ удаагын үзэсгэлэн нь 2023 оны 11-14-ны өдрүүдэд Бээжин хотод зохион байгуулагдаж, нийтдээ 400 орчим аж ахуйн нэгж оролцож, 250000м2 талбайд бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцууллаа. Автомашины бүх төрлийн сэлбэг, эд анги, туслах хэрэгсэл, машин засварын болон автомат угаалгын газрын тоног төхөөрөмж зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн багтсан байна. Тус үзэсгэлэнгийн үеэр автомашины сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэлийн автоматжуулалт, олон улсын чиг хандлага, дотор салоны тавлаг байдлыг бүрдүүлэх зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг болсноос гадна үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, жижиглэн худалдааны сүлжээ зэрэг бүх оролцогч талуудын худалдаа, борлуулалт өргөн хэмжээнд явагдаж байлаа.

Санал хүсэл