Спорт, аялал зугаалгын хэрэгслийн үзэсгэлэн болж өндөрлөлөө.

2023 оны 2-р сарын 10-12-ны өдрүүдэд Бээжин хотын Үндэсний үзэсгэлэнгийн танхимд спорт, аялал жуулчлалын хэрэгслийн үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэн нь 2005 оноос хойш зохион байгуулагдаж, Бээжин хотоос гадна Шанхай, Германы Мюнхень хотуудад дэлгэгддэг уламжлалтай. Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр Ази, Номхон далайн уулын спорт, аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн чуулга уулзалт, “Үүлэн дотор бүжиглэх нь”, “Бялдаржуулалт ба нөхөн сэргээлт” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, судлаач, үйлдвэрлэгч, хэрэглэгч зэрэг олон талын төлөөлөл идэвхтэй оролцож, шинэ судалгаа, шинжилгээний үр дүн, бүтээгдэхүүн, хэрэглээ, үр дүнгийн талаар ярилцлаа. Нийтдээ 360 гаруй Хятадын үндэсний үйлдвэрлэгч болон Cannondale, Decathlon зэрэг олон улсын брэнд компаниуд оролцож, бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулсан арга хэмжээ болжээ. 

Энэ онд тус үзэсгэлэн нь Мюних хотод 6-р сарын 4-6-ны өдрүүдэд, Шанхай хотод 6-р сарын 30-наас 7-р сарын 2-ны хооронд, Мюнхень хотод 11-р сарын 28-30-ны өдрүүдэд болох хуваарьтай.

Санал хүсэл